Эрдэнэ.С 2018.01.04

С.Эрдэнэ: Хамтын гэдэг гоё сайхан үгээр халхавч хийж байгаа башир аргад хууртаж болохгүй

УИХ-ын чуулганаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг өнгөрсөн 11 сарын 17 өдөр Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монголбанк сайн ажиллаж чадахгүй байгаа гэдэг байр суурийг хэлсэн юм.

С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэв

Мөнгөний бодлогын зөвлөлийг байгуулахдаа Монголбанкын ерөнхийлөгч нь өөрөө нэр дэвшүүлдэг байх нь ёс зүй талаасаа ч, эргээд үүрэг хариуцлага тооцох талаасаа ч энэ байж болохгүй.

Өөрөө нэр дэвшүүлж багаа бүрдүүлчхээд, тэдэндээ нөлөөлж шийдвэр гаргуулчхаад дараа нь түүнийгээ хамтын шийдвэр байсан мэтээр тайлбарлах нь хэр зохистой вэ? Тиймээс нэр дэвшүүлэлт нь 2-3 шатлалтай, дэвшүүлж буй байгууллага нь өөр эрх бүхий байгууллага байхаар зохицуулалт хийж өгөх нь зүйтэй.  

Тэгж байж жинхэнэ хараат бус, хамтын шийдвэр гаргадаг мөнгөний бодлогын хороо болно.

Мөнгөний бодлогын хороо бол тоглоом биш.  Монгол улсын их хурлын үндсэн эрх үүргийг бодлогын түвшинд хянаж, мэдлэг арга зүйн талаас дэмжиж ажиллах чиг үүрэг бүхий байгууллага гэж би ойлгож байгаа. Энэ хороо нь өөрөө нэг хүний мэдлийнх болчих юм бол энэ хороо ажиллахгүй ээ.

Өнөөдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн хэд хэдэн зүйл дээр хариуцлагагүй байгаа гэж хэлмээр байна. Долларын ханшийг 2700 хүртэл өсгөсөн асуудал түүнтэй холбоотой шүү дээ. Гадаад валютыг нөөцөө хасах байгааг зарласан хүн шүү дээ. 1964 төгрөг байсан долларын ханшийг 2700 төгрөг болж хөөрөгдсөн. Энэ ханшаа өнөөдөр буулгаж чадахгүй л явж байна шүү дээ. 1 жил 7 сарын хугацаанд долларын ханшийг 600-700 төгрөгөөр өсгөсөн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 500 төгрөгөөр л өссөн шүү дээ.