Баасанхүү.О 2018.01.04

О.Баасанхүү: Монголбанкны Ерөнхийлөгч бүх талаараа чадамжтай байх хэрэгтэй

Өнөөдөр /2018.01.04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Монголбанкны Ерөнхийлөгчид эрхийн өгье, хариуцлагаа нэхье гэсэн байр суурьтай байлаа.

Доллар 2012 оноос 1400  төгрөг байснаа огцом 2700 төгрөг болсон. Үүнийг дагаад хомсдол үүссэн. Энэ хомсдол ганцхан Монголбанкны Ерөнхийлөгчөөс болоогүй гэж бодож байна. АССЕМ-ын 300 саядоллар, Эрэнэтийн 450 сая долларын асуудал...бараг 3 тэрбумыг төгрөгийг гадагшаа гаргсан.

Монголбанкны Ерөнхийлөгч бүх талаараа чадамжтай байх хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр эрхийн өгье. Хариуцлагаа нэхье.

Дэлхийн улс орны жишгээр явъя. Монголбанкны Ерөнхийлөгчийг дөрөв,дөрвөн жилээр сольдог асуудлыг энэ хуулиар болиулах тодорхой заалт хэрэгтэй байна. Хуулийг боловсронгуй болгох хэрэгтэй.

Нэг талаас нь харахад Ерөнхийлөгч юм шиг, нөгөө талаасаа зөвлөлийн тэргүүн юм шиг ийм 2 үзүүртэй зүү шиг байж болохгүй ээ. Эсвэл зөвлөлийн тэргүүн байхаар  бүх юмыг хамтын шийдвэрээр гаргаад  явъя. Эсвэл дэлхийн жишгээр Монголбанкны Ерөнхийлөгч бие даасан шийдвэр гаргаад явдаг  болъё.

Бас долларын өсөлт,хомсдол яагаад бий болов.  Хөгжлийн банкны 1,5 тэрбумыг төгрөгөөр бий болгоод,ханшийн зөрүү яагаад үүсгэв гээд энэ бүх асуудлыг шалгах цаг болсон.