2018.01.03

Сүүлийн таван жилд цусаа өгөх иргэдийн тоо 70 хувиар өссөн байна

Өнөөдөр цусаа өгөх үндэсний өдөр тохиож байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон холбогдох байгууллагууд хамтран ачтан донноруудаа алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд цусаа өгсөн иргэдийн тоо 70 хувиар өссөн сайхан мэдээг цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс  өгч байна. Иргэдийн 1.5 хувь нь цусаа хандивладаг байх тухай ДЭМБ-ын стандарт бий. Харин нийслэлийн хэмжээнд цусны донноруудын тоо ДЭМБ-ын стандартаас давсан бөгөөд 1.8 хувьтай байгаа юм.

СХД-ийн ИТХ-ын дарга, JCI байгууллагын Ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн: Бид энэ төсөл дээр сурталчилгаа, PR-ын чиглэлээс гадна цусны хүүдий бэлэглэх, бусад тоног төхөөрөмж өгөх, цусны доноруудад урамшуулал үзүүлэх гэх мэт олон чиглэлээр хамтарч ажилладаг. Энэ нь нийгэмд хандсан JCI байгууллагын томоохон ажил юм.