О.Баасанхүү 2018.01.04 | Сайт: Мэдээ.МН

Н.Энхбаяр Г.Шийлэгдамбаас авсан 40 мянган ам.доллароо төлөх ёстой

Н.Энхбаяр Г.Шийлэгдамбаас авсан 40 мянган ам.доллароо төлөх ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Улсын дээд шүүх маргааш МАХН-ын даргаар миний биеийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ийм үед Н.Энхбаярын хүмүүс зориуд шүүхэд нөлөөлөхөөр өнөөдөр мэдээлэл хийсэнд харамсаж байна.

Дээд шүүхийн шүүгчид өнгөрсөн долоо хоногт хуваарилалт очсон ч манай асуудалтай нягтлан танилцсан нь асар эргэлзээтэй байна. Энэ хугацаанд миний амь насанд халдах заналхийлэл хүртэл ирлээ. МАХН өмнө нь ил цагаан хууль зөрчөөд байхад шүүхийн байгууллага үг дуугарахгүй байсаар ирсэн.

Тухайлбал, С.Ганбаатар гадны иргэнээс авсан мөнгөө МАХН-д өгсөн. Н.Энхбаяр Г.Шийлэгдамбаас 40 мянган ам.доллар авсан нь шүүх дээр тогтоогдсон. Энэ мөнгийг эргүүлэн төлөх ёстой. Н.Энхбаяр өмнөх том албан тушаалын нөлөөгөө ашиглаж, шүүхэд нөлөөлөхөөр оролдож байгаа нь буруу" гэж мэдэгдэв