Н.Цэрэнбат 2018.01.05 | Сайт: Vip76.mn

Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ

Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр дээрх төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага тулгарсан гэлээ. Иймд холбогдох хууль, эрх зүйн бусад актад нийцүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа хэлэлцэх эсэх дээр санал хураалаа. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 68.6 хувь нь дэмжлээ.