2018.01.05

Б.Бат-Эрдэнэ: Өвөл оюутан, сурагчдыг хамт амраах нь нэг зөв шийдэл

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад төсөв, мөнгө их орохгүй шийдээд явчих олон ажил байна гэж санлаа илэрхийлсэн юм.

Агаарын бохирдлын асуудлыг шийдэхэдтал талаасаа нэгдээд, ярилцаж шийдлийг нэг болгох гэж байгаа нь сайн хэрэг. Энэ бол ямар нэгэн нам, бүлэг нэр төр олох гэсэн ажил  биш.

Асуудлын тодорхой харж ойрын болон дунд хугацаанд, алсдаа ямар төлөвлөгөөтэй, яаж ажиллахаа  тодорхой болгож чадвал, үр дүн гарна. Дэлхийн том хотуудтай харьцуулахад манайд боломж байгаа.

Сайн хөршийн холбоог сэргээж, хүндээ хүрвэл үр дүнд хүрнэ. Засгийн газар шийдвэр гараад сурагчдыг амралтыг сунгасан. Түгжрэл багаслаа.

Нийслэлд 100 гаруй мянган оюутнууд гал түлж, гэр хороололд амьдарч байна.Цаашдаа өвөл оюутан, сурагчдын амралтыг хамтад нь зохион байгуулах боломжтой.

Оюутнуудад орон нутагтаа очиж, гэр бүлдээ тусалж амрах боломж олгох хэрэгтэй. Бас борлогдохгүй байгаа  орон сууцны асуудлаа шийдэх хэрэгтэй байна.