О.Баасанхүү: Ерөнхийлөгч УИХ-ыг тараадаггүй юм шүү дээ
2018.01.05

О.Баасанхүү: Ерөнхийлөгч УИХ-ыг тараадаггүй юм шүү дээ

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр дээрх төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсөв мөнгийг нь тодорхой суулгаж өгөх хэрэгтэй гэдгийг онцлож, жинхэнэ утаа бол МАНАН хэмээн хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Цахилгаан машин зэргийг татвараас чөлөөлнө гэж байна. Мэдээж хуучин машин орж ирнэ:. Үүнийг хаягдлыг нь хэрхэн шийдэх вэ? Батарей нь байгаль орчин хортой гэж байгаа шүү дээ.

Сая Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж байна. Ерөнхийлөгч УИХ-ыг тараадаггүй юм ш дээ. Энэ бас л нэг популизм.  Утаа чинь 2000 - 2018  байсан утаа цаашид 18 жил байх утаа. Яагаад гэвэл бидэнд мөнгө байхгүй. Уг нь энэ тогтоолыг зөв гаргасан бол жаахан ч гэсэн мөнгө хуримтлагдах болов уу гэж ойлгож байгаа. Тиймээс энэ хуулийг баталснаар хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө хуримтлагдах вэ?

Энэтхэгээс авах 1 тэрбум долларыг энэ санд авах боломж байгаа юу? Тэртэй тэргүй хуулиар нефтийн үйлдвэр барих боломжгүй юм байна лээ. Хуулиар ийм зүйл хийсэн. Тэгэхээр гоё ярьсан нь үнэн байдаггүй, бодитой ярьсан нь үнэн байдаг баймаар байна. Тийм учраас энэ асуудлыг хэлэлцэж, шийдэхийг л хүсэж байгаа юм бол бодитой хөрөнгийг нь гаргаач ээ. Би бол бэлэн мөнгө байна гэж хараад байгаа. Тиймээс энэ тогтоолд тодорхой төсөв тусгаж өгөөч ээ. Гэхдээ 2000 оноос намын дарга, төрийн өндөрлөгт мөнхийн байсан нөхдүүд холдож байж жинхэнэ утаа МАНАН арилна гэж үзэж байна.