С.Чинзориг 2018.01.05 | Телевиз: С1

Ахмадуудын тэтгэврийг 2 сарын 1-нээс нэмнэ

Он гараад тэтгэвэр нэмнэ гэсэн ойлголттойгоор ахмадуудын дунд хүлээлт үүсээд байна. Учир нь 2018 онд тэтгэврийн нэмэгдэлд 117 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан юм. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: "Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийг нэмэх асуудлыг оруулахаар ажиллаж байгаа. Нийтдээ 381 мянган ахмад нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа. Улсын төсөвт 117 тэрбум төгрөг тусгасан. Ингэснээр тэтгэвэр 8 хувиар нэмэгдэхээр байна. Сайдын хувьд 2 сарын 1-нээс нэмье гэсэн бодолтой байна" гэжээ.