Баасанхүү.О Ё.Баатарбилэг 2018.01.05 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Тогтоол хэрэгжээд хэзээ утаагүй болох вэ?

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ард түмэн 18 жил утаагаар амьсгаллаа. Тогтоол хэрэгжээд хэзээ утаагүй болох вэ?  тодорхой үр дүн хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байсан юм.

Энэ тогтоол хэрэгжээд, хэзээ утаагүй болох вэ? Үр дүнгээ яаж харж байна.Олон жил хийе гэж ярьлаа. МУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн тодорхой саналууд тусгагдсан уу?

2000-2018 оны хооронд ард түмэн утаатай байлаа. Одоо ахиад 18 жил гэвэл 2036 он болох гээд байна. Тодорхой үнэлэлт дүгнэлт гаргасан уу? Утаанд хүн бүр дургүй байна. Утааг арилгахаар бид гарч ирсэн. Тогтоолд үр дүн тодорхой харагдах хэрэгтэй.  Гардаг тогтоолуудын нэг болчих вий. Тооцоолол, үр дүнгээ тодорхой хэлээч.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 

Тодорхой ажлын байр нэмэгдүүлэх, цогц асуудлууд орсон. Ерөнхийлөгчтэй  дагуул хот, орон сууцжуулах, дахин төлөвлөлтийн тал дээр санал солилцсон. Тодорхой заалтууд орж ирнэ.

2017 оны намрын чуулганаар шинэ хуулийн төсөл оруулж ирэх, тооцоо судалгааг нарийн гаргах гээд тодорхой ажлууд байгаа.