Ц.Цогзолмаа 2018.01.09 | Телевиз: Eagle TV

2019 он гэхэд улсын төсөв болон ОУ-ын байгууллагын санхүүжилтээр 100 гаруй цэцэрлэг барина

Тогтвортой хөгжлийн үндэс суурь бол хүн. Тэр дундаа зөв төлөвшсөн боловсролтой иргэн байдаг. Ийм иргэний бэлдэхийн үндэс суурь нь сургуулийн өмнөх боловсрол болдог. Тиймээс жинхэнэ монгол иргэний анхан шатны суурийг бэлдэх салбарынхан өчигдөр чуулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцээд, санал зөвлөмжөө боловсруулсан байна. 

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Хэн нэгний туршилтаар монгол хүүхэд дээр сүүлийн 20-иод жил боловсролын систем туршилтууд хийсэн. Дэлхийн соёл иргэншлээс бид хүүхэддээ ямрыг нь төлөвшүүлэх вэ гэдэг зөв балансыг барьсан хөтөлбөрийн агуулга бол боловсролын системийн шийдэх ёстой тулгамдсан асуудлыг нэг. Дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэний бий болгох суурь нь сургуулиас өмнөх боловсролын байгууллагад тавигдаж байгаа. Тиймээс сургалтын агуулга, чанар, стагндартыг сайжруулахад салбарын ажиллагсдын оролцоотойгоор асуудлыг дэлгэрэнгүй ярих ёстой.