2018.01.09

Цэцэрлэгийн багшийн цалин 480-580 мянган төгрөг

Улсын хэмжээнд багш бэлтгэж байгаа 41 сургууль байдгаас 30 гаран нь цэцэрлэгийн багш бэлтгэдэг. Гэвч эдгээр нь ур чадвар, боловсролын хувьд харилцан адилгүй багш бэлтгэдэг. Нэгдсэн нэг стандарт хөтөлбөргүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Тиймээс цаашдаа энэ асуудлыг цэгцлэн стандартчилж, багшийн ачааллыг бууруулах үндсэн нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгийг салбарын сайд нь хэлсэн байна.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Ямар ч амралтгүй ажилладаг тохиолдолд систем нь багшаа ажлын байран дээрээ хөгжих, эсвэл ямар нэгэн байдлаар дэмжих ёстой вэ гэдэг дээр бид гаргалгаа хайж байна. Бболомжтой бол ээлжийн багшаар ажиллуулах эсвэл цалин хөлсийг нь нэмэгдүүлэх боломж хайж байна. 7100 орчим үндсэн багш, 6900 орчим туслах багш байна. Багш сайж байж хүүхдэд сайн сургалт хүргэнэ.