Ш.Анхмаа 2018.01.09 | Телевиз: МОНГОЛ TV

Дулаан алдагдлыг бууруулах технологийг цаашид бусад барилга байгууламж, хувийн хэвшилд хэрэгжүүлж болно

Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Тус төслийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулахаар болжээ. Төслийн эхний шат Завхан, Ховд аймагт амжилттай хэрэгжиж, алслагдсан сумдын сургууль, дотуур байр, цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг нийтдээ 16 барилга, байгууламжийн дулаан алдагдлыг бууруулжээ. Дээрх барилга байгууламжуудын нүүрсний хэрэглээ 50 хувиар буурч, төсөвт 40 хувийн хэмнэлт гарч, хүүхдийн өвчлөл 30 хувиар багассан юм.

Энэ удаа төслийн 2-р шатыг 2018-2021 онд нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 20 сургууль, цэцэрлэгт дулаан алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтийн бодлгын орчныг сайжруулахад 4 сая Швейцарь франкын хөрөнгө хэрэгжүүлэхээр болжээ. 

Нийслэлийн хэмжээн дэх төрийн өмчийн 140 сургуулийн байрны 50 гаруй хувь нь дулаан алдагдалтай, төвлөрсөн дулаанд 36 хувь нь холбогдоогүй учраас их засвар хийх шаардлагатай. Эдгээрээс 20 сургууль, цэцэрлэгт тус төслийн хүрээнд дулаан алдагдлыг бууруулах цогц ажлыг хийснээр дулаан алдагдлыг 50 хувиар бууруулах зорилготой байгаа аж.

Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг гараад нийслэлийн хэмжээнд байгаа төрийн өмчийн сургууль цэцэрлэгүүд дээр судалгааны ажил явуулсан. Цаашид аль хороонд сургууль цэцэрлэг барих, аль сургууль, цэцэрлэгүүдэд урсгал зардал хийх төлөвлөлтийг үр дүнтэй гаргахын тулд энэхүү судалгааг хийсэн. Өнөөдөр хамгийн хүндрэлтэй дүүрэг бол Баянзүрх, Сонгинохайрхан.