Н.Учрал 2018.01.09 | Сайт: Vip76.mn

Н.Учрал гишүүн албан хэрэгцээндээ “Nissan leaf” машин хөлөглөнө

УИХ-ын гишүүд албан хэрэгцээндээ зориулж том овортой, бензин их зарцуулдаг Lexus 570, Land 200 мэтийн машин унах нь элбэг. Харин УИХ-ын гишүүн Н.Учрал албан хэрэгцээндээ зориулж “Nissan leaf” загварын автомашиныг хэрэглэхээр болжээ.

Тэрээр УИХ-аас баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах, эдийн засгийн үр ашигтай, байгальд ээлтэй цахилгаан автомашины хэрэглээг бий болгох зорилгоор уг машиныг албан хэрэгцээндээ ашиглахаар болсон гэдгээ Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт гаргасан хүсэлтдээ дурдсан байна. Мөн цахилгаан автомашины зогсоол, тус машиныг цэнэглэх цахилгааны эх үүсвэр, цахилгааны цэнэглэх самбар байршуулах зөвшөөрлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсжээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn