2018.01.10

Б.Батзориг: Үйлдвэрлэгч орон болохын тулд ноолуурыг 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Б.Батзориг MNB телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт орж, салбарын асуудлаар ярилцлаа.

Тус салбарын гол хоёр суурь хууль болох Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг УИХ-аар баталсан. Энэ тухай салбарын сайд: “Малын эрүүл мэндийг төр гартаа авж, малын чанарыг сайжруулах, иргэдээ экологийн цэвэр хүнсээр хангах боломж бүрдэж байна” гэсэн юм.