Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ
2018.01.11

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага тулгарсан гэлээ. Иймд холбогдох хууль, эрх зүйн бусад актад нийцүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцсэн НББСШУ-ны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаан 2018 оны 01 сарын 05-нд хуралдсан байна.