2018.01.11

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 20-30 хувьтай байна

“Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа.

Тэд нүүрсний оронд сайжруулсан түлш хэрэглэх боломж, гэр хорооллоос орон сууц руу шилжих гарц байгаа эсэхийг газар дээр нь очиж танилцсан юм.

Д.Тэрбишдагва: "320 сая долларын хэмжээгээр дэд бүтцийн ажлуудыг эхлүүлээд явж байна. Баянхошуу дэд бүтцийн хувьд бохир, цэвэр шугамыг татсан. Одоо 300 гаруй айлуудаас 200 орчим айл нь газраа шилжүүлж өгөхөөр болсон. 100 гаруй айл нь тэнгэрийн үнэ хэлээд сууж байна."

Б.Бат-Эрдэнэ: "Орон сууцаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Мөн утаагүй зуух түлшээрээ асуудлыг шийдэж болно. Нэг юм оролдоод болохгүй болохоор шууд хаячихвал шийдэж чадахгүй.