Н.Цэрэнбат 2018.01.11 | Телевиз: МҮОНТВ

Ипотекийн зээлийн хүүг бууруулахаар судалж байна

Улаанбаатар хотыг утаагүй болгохын тулд тал бүрийг оролцуулсан "Утаагүй Улаанбаатар" чуулган болж өнгөрлөө. Энэ удаа сул орон сууцаа эзэнтэй болгох шийдлийг эрэлхийлсэн нь чуулганы анхаарал татах гол хэсэг байлаа.

Олон Улсын байгууллагын манайд хийсэн судалгаанд хамрагдаж байгаа айл өрхийн дийлэнхи хувь нь 2-3 дахь орон сууцаа авч байгаа иргэд байна гэсэн үнэлгээ гарчээ. Тодруулж хэлбэл банкны шалгалтад тэнцэж байгаа айл өрхүүд ихэвчлэн дунджаас дээш орлоготой, өмнө нь орон сууцтай байж байгаад шинэ байранд орж байгаа иргэд гэсэн үг. 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Ногоон зээлийн сангийн бүтцийг бий болгож, ажлыг хэрэгжүүлье гэсэн үүднээс судалж байна. Энэ асуудал шийдэгдэх юм бол урт хугацааны, бага хүүтэй зээлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.