Саранчимэг.Б 2018.01.11 | Сайт: Vip76.mn

Б.Саранчимэг: Хийж байгаа бүх ажил үр дүнтэй л байх ёстой

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг гаарын бохирдолыг бууруулах Сангийн үйл ажиллагаа үр дүнтэй болно гэсэн баталгаа байгаа эсэхийг асуусан юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

Агаарын бохирдлын талаар нилээд ярьж байгаа ч ямар үр дүнд хүрэх гэж байна вэ гэдэг асуудал тодорхой байх ёстой. Бидний энэ ажил үр дүнгээ өгөх ёстой. Цэвэр агаар сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу 2010 онд байгуулагдаад 2015 оны 11 сарын 13 нд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хүчингүй болсон. Энэ сан нилээд зуух тараасан, үр дүнгүй байсан тухай шүүмжлэл ихээр дагуулж байна. Цэвэр агаар сан дорвитой ажил хийгээгүй гэдэг үндэслэлээр татан буулгасан байдаг. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Энэ сул байгаагаас хөрөнгө завших, тодорхой үр дүн гарахгүй явдал гаргахгүй тулд Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ?

Дараагийн нэг асуудал бол агаарын бохирдлыг бууруулахад орон сууцуилт хамгийн чухал гэж ярьж байгаа. Тэгэхээр барилгын материалын үнийг бууруулах чиглэлд салбарын яам ямар бодлого барьж байна вэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариулав

Энэ хууль  2019.01.01 ээс хэрэгжиж эхэлнэ. Өмнөх цэвэр агаар сантай холбоотойгоор энэ чиглэлийн сангийн үйл ажиллагаатай холбоотой Үндэсний аудитын газар, АТГ, Шүүх цагдаа дээр бий болсон алдаа дээр тулгуурласан заавар, зөвлөмж хангалттай байгаа. Энэ алдааг давтахгүйгээр ажиллах ёстой гэж үзэж байгаа. Хөндлөнгөөс хяналт явагдана.