Жавхлан.Б 2018.01.11

Банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлд банкны удирдлагад тавигдах шалгуурыг нэмэгдүүлэх, банкны зээлийн эрсдэлийн төвлөрлийг тодорхойлох, банкинд авах албадлагын арга хэмжээг банкны санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдахаас өмнө урьдчилан сэргийлэх байдлаар авч хэрэгжүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх зүйн хамгаалалтын зарчмыг тодорхойлохтой холбогдсон зохицуулалтыг олон улсын зарчим, шаардлагад нийцүүлэн тусгажээ.

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны болон 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдийн хуралдаанаар хэлэлцсэн байна.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Б.Ундармаа, М.Оюунчимэг нарын Монголбанкнаас авч хэрэгжүүлэх хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны нэгдлийн хэмжээнд зохистой харьцааны үзүүлэлт тогтоох, шаардлага тавих талаар Монголбанкны бүрэн эрхийг тодорхойлох, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгслийг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, банкны актив, пассивыг шилжүүлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах, Банкны эрх хүлээн авагч, бүрэн эрхт төлөөлөгчийн эрх хэмжээг тодорхой болгох, банкийг татан буулгах, нэхэмжлэлийн дарааллыг холбогдох хуульд нийцүүлэх зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Түүнчлэн Монголбанкны хянан шалгагчийн бүрэн эрхтэй холбоотой заалтыг төслөөс хасаж, Төв банкны хуулийн төсөлд шилжүүлэн тусгах, нэр томъёоны тодорхойлолтоос зээлийн төвлөрөл, өмчлөлийн хэрэгслийг хасах, зарим нэр томъёоны тодорхойлолтыг найруулж, өөрчлөх зэрэг саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийг дэмжлэг авсан байна.