2018.01.11

Д.Тэрбишдавга: Хадгаламжийн хүү өндөр байснаар үр дүн гарахгүй

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Д.Тэрбишдавга: Хадгаламжийн хүүг өндөр байлгаснаар зээлийн хүү буурахгүй. Энэ тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа.

Банкны систем нийтдээ 27 их наяд төгрөг байдаг. Үүний 12 хувь нь банкны эздийнх, 88 хувь нь хадгаламж эзэмшигч буюу ард түмний мөнгө эргэлдэж байна. Хадгаламж эзэмшигч нар өндөр хүүтэй  мөнгө хадгалуулах сонирхолтой.  

1 тэрбум төгрөгний хадгаламжтай хүн жилд 150 сая төгрөгний хадгаламж авдаг.

Зээлийн хүүг бууруулахад хадгаламжийн хүүг буруулах хэрэгтэй.  Аж ахуй нэгжүүдээ бага хүүтэй мөнгө олгоод дэмжээд явах уу? Их мөнгө хадгалуулж байгаа цөөхөн хүн их хүйтэй мөнгө хадгалуулаад явах уу?гэдэг асуудлыг онцгойлон анхаармаар байна.

Зээлийн хүү буурахгүй бол эдийн засаг өсөхгүй шүү.Хадгаламжийн хүү өндөр байснаар үр дүн гарахгүй шүү.