О.Баасанхүү Ё.Баатарбилэг 2018.01.12 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү татвар нэмэхгүй байх боломж байна уу?

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Ахмад  настанд төрөөс дэмжлэг, урамшуулал олгох тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор 1990-1992 оны Улсын бага хурлын гишүүн бөгөөд АИХ-ын депутатуудад урамшуулал олгохоор оруулсан. Юуг нь онцлож энэ хүмүүст нэмэгдэл өгч байна вэ? гэсэн асуултыг асуулаа.

Төрийн албан хаагчдад өгч байгаа мөнгө, тэтгэврийн нэмэгдлийг харахаар бидэнд их мөнгө байгаа юм шиг. Татварын нэмэгдлийг харахаар мөнгө байхгүй юм шиг. Мөнгөтэй юм бол яагаад Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам зэрэг байгууллага татвар нэмэхийг зөвшөөрөөд байгаа юм бэ?

Мөнгөгүй юм бол бүсээ чангалах хэмжээнд явмаар байна. Энэ бодлогыг ойлгохгүй байна. Татварын нэмэгдлээ эргэж харж болох уу? 

АСЕМ-ыг шалгаад, буруутай этгээдээс нь мөнгөө авбал 50 тэрбумыг татвар төлөхгүйгээр олох боломж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Өнгөрсөн 2 сарын 2нд Ахмад настанд төрөөс дэмжлэг, урамшуулал олгох тухай хууль баталсан.Энэ хуулинд 1990-1992 оны Улсын бага хурлын гишүүн бөгөөд АИХ-ын депутатуудыг  нэмж оруулсан. 2018 оны төсөвт энэ хүмүүсийн урамшуулал орсон. Тогтоолд өөрчлөлт орж байж энэ хууль хэрэгжиж эхэлнэ.

УИХ-ын гишүүн О. Баасанхүү

Юуг нь онцлоод энэ хүмүүст нэмэгдэл өгч байна вэ?

 УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Сүүлийн 27 жил ардчилал хөгжлөө. Үүний эх үндсийг тавьсан Үндсэн хууль баталсан цөөхөн хүмүүс үлдсэн байна. Энэ хүмүүст нэмэгдэл олгохоор орсон байгаа.