Бат-Эрдэнэ.Б 2018.01.12 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: УИХ-аас ахмадуудын тэтгэврийн асуудал дээр анхаарах хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахмад настангуудын тэтгэврийн зөрүү болон халамжийн тэтгэвэр авч байгаа иргэдийн асуудал дээр Хөдөлмөр нийгмийн хамгаалал яам анхаарч ажиллаарай гэсэн санал хэллээ.

Ахмад настангуудын тэтгэврийн асуудлыг УИХ-аас анхаарах хэрэгтэй.Тэтгэврийн зөрүү гэдэг нь яг адилхан ажил, алба хашиж байгаа хүмүүс тэтгэвэрт гарсан оноосоо хамаарч харилцан адилгүй тэтгэвэр тогтоолгосон энэ асуудлыг хэлээд байгаа юм. Үүнийг шийдэх хэрэгтэй. Өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийн хэмжээг нэмэхгүй гэж хэлээгүй, харин түр нэмэхгүй хүлээвэл ямар вэ? гэдэг санал оруулсан.

Иргэдээс халамжийн тэтгэвэр, үйлчилгээтэй холбоотой санал их ирүүлж байгаа. Үүнийг цэгцлээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам уруу илгээнэ. Харж хандах хүнгүй, өвчин зовлонд орсон гэр бүлүүдэд анхаарч ажиллаарай гэсэн санал хэлье.