2018.01.12

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эргэн харах шаардлагатай

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг АН-ын гишүүд анхааралтай судалж, орхигдсон саналыг тусгах шаардлагатай гэж үзэж байна. Тухайбал, Нийслэлийн төвлөрлийг сааруулах, дахин төлөвлөлт, дагуул хотыг хөгжүүлэх асуудлууд орхигдсон байна гэж тэд үзэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: "Дахин төлөвлөлтийн тухай ойлголтыг хуульчилж өгөх ёстой. Уламжлалаа хадгалсан дахин төлөвлөлт, газар эзэмшлийг чөлөөлөх, иргэдийг хохироохгүй байх асуудлууд байна. Хэрвээ дахин төлөвлөлтөд орсон газрыг хот төлөвлөлтөд оруулах ерөнхий төлөвлөгөөнд тусгаад явбал оршин суугчдынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэх мэт зүйлсийг зайлшгүй судлах ёстой."

НИТХ дахь АН-ы бүлгийн дарга Ц.Баатархүү: "Өнөөдөр ч гэсэн хуулийн төслийг буцаая гэдэг саналыг би гаргана. Энэ хурлыг хийхдээ зөвхөн УИХ-ын тамгын газрын хэлэлцүүлэг хийсэн нэрийдлээр хуулийг батлах гэж байна. Энэ хууль Монгол Улсын Нийслэлийн ирээдүйн сайн, сайхан байдалтай холбоотой учраас нийслэлийн иргэдийн хурал бөгөөд дүүргүүдийн иргэдийн хурал, нийслэлчүүдээс санал авах шаардлагатай."