2018.01.12

Д.Сумъяабазар: Хятадын тээвэрлэгч компаниудын зүгээс 12 заалт бүхий шаарлага гаргасан

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар BloombergTv Mongolia телевийн "Мөнгөний урсгал" нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар тодруулга өгчээ.

-Сүүлийн үеийн анхаарал татаж байгаа асуудал бол Гашуунсухайт боомтын орчимд үүсээд байгаа асуудал. Цаад талаас эсэргүүцэл илэрхийлж, машин орж ирэхгүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр явц ямар түвинд байна? Нөгөө талаас ямар шаардлага тавьж байна вэ?

-Өмнө нь үүсээд байсан 130 км-ийн урт цувааг богино хугацаанд зохицуулж, 7 хоногийн хугацаанд зогсолт хийгээд 10 орчим км-ийн цуваатай явж байна. Үүнээс дотооддоо эдийн засгийн эргэлт бий болгох шаардлагатай нь харагдаж байна.

Тээвэрлэлт хийж байгаа хятад компани ашиг орлого нь багассан уу, ямартай ч Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг эсэргүүцэх асуудал гарсан.