2018.01.12

Д.Тэрбишдагва: Үнийн тогтвортой байдал дээр Монголбанк анхаарах хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Үнийн тогтвортой байдлын асуудал дээр цаашдаа анхаарах нь чухал. Монголбанк анхаарах хэрэгтэй үүнийг орхигдуулсан нь харамсалтай байна. Имфляци ,үнийн тогтвортой байдал хоёрын уялдаа холбоог яаж хангаж өгөх вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч цалин хөлсний урамшууллын анхаарах хэрэгтэй. Томилгоотой холбоотойгоор хараат бус гишүүд, туршлагатай хүмүүсийг оруулж ирж болно. Хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Үнийн тогтвортой байдлыг, төгрөгийн тогтвортой байдлаар сольсон нь Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангах үүргээс  чөлөөлөгдөж байгаа юм биш. Олон улсын Төвбанк үнийн тогтвортой байдал, имфляци тэмцдэг үндсэн  чиг үүрэгтэй ажилладаг.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Нэг хүний ажиллагаанаас болоод цаашдаа тэр хүнээс айсан хууль гаргана гэдэг бол өөрөө хууль биш. Бид итгэл тавьсан ерөнхийлөгчдөө итгээд дээрээс нь Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар оруулж ирж байгаа хүнийг сайн шалгаж байх нь зөв шийдэл байсан. Нэмж хэлэхэд Монгол банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг итгэлцүүрээр УИХ батална гээд байгаа юм. УИХ цалин баталдаг байгууллага гэдгийг би ер ойлгохгүй байна.

Төв банк үйл ажиллагаагаа явуулаад үр дүнтэй ажиллаж байгаа үгүйг нь УИХ шалгадаг, албан тушаал дээр нь хүн томилдог тэгчхээд цалингийн итгэлцүүрээр батална гээд байх юм.

Сайн ажил хийж байгаа хүн сайн цалин аваг л дээ. Монгол банк ард түмний амьдралыг сайжиртал нь ажилвал, инфляцынтөвшин тогтвортой болтол ажиллуул, үнэ тогтвортой байтал ажил гэж шахаж шаардаад сайн ажиллаж байгаагийнх нь хэрээр цалингийн өгөх хэрэгтэй.

Өнгөрсөн жилийн дотор 1 тэрбум долларын нөөцтэй байснаа 3 гаруй тэрбум болгож байна гэдэг чинь Монголбанкын ажлын амжилт биш юм уу.

Амжилтыг нь үнэлэхгүй цалинг нь доошлуулах гээд байх юм. Тэгэхийн оронд бага байгаа цалинтай хүмүүсийг нь дээш нь болгоё л доо. 300,000 төгрөгийн тэтгэвэртэй хүмүүсийн цалинг 500,000 болгоё. Өнөөдөр 1 тэрбум төгрөгийн нөөцтэй байсан бол хэн ч юм ярихгүй, харин 3 гаруй тэрбумын нөөцтэй болчхоод байхад яагаад төр шагнаж болдоггүй юм.

УИХ цалин баталдаг байгууллага болох гээд байна шүү. Энэ бол буруу шүү.