Ганбаатар.Ж 2018.01.18 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатарыг дэд хорооны даргаар улируулан сонгов

Ж.Ганбаатарыг дэд хорооны даргаар улируулан сонгов

Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10-т "Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно" хэмээн заасан байдаг бөгөөд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүнийг улируулан тус дэд хорооны даргаар сонгох саналтай байгаагаа танилцуулсан.

Хуралдаанд оролцсон гишүүдээс өөр санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар улируулан сонгохыг олонх дэмжин, энэ талаарх Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Тус хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Эдийн засгийн байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй  юм.