Д.Оюунхорол 2018.01.18 | Сайт: Vip76.mn

Д.Оюунхорол: Эрүүл мэндийн салбарын тогтолцоо буруу яваад байна

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Д. Оюунхорол эрүүл мэндийн салбар зах зээлийн зарчмаар явах хэрэгтэй, хавдрыг эрт илрүүлдэг “PD scan” аппарат манай улсад нэг ч алга энэ асуудлыг шийдэх цаг нь болсон гэсэн байр суурьтай байлаа.

Эрүүл мэндийн салбар хөгжиж байгаа ч, эрүүл мэндийн салбарын тогтолцоо буруу, зах зээлийн зарчмаар явж чадахгүй байна.

Дэлхий нийтэд хавдрыг эрт илрүүлж, оношилж байна. Харин манай улсад хавдрын өвчнийг оношлох“PD scan” апрат нэг ч байхгүй. Энэ аппарат маш өндөр өртөгтэй.

Гэхдээ хүний толгойноос хөл хүртэлх бүр эрхтэн оношилдог. Удахгүй манайд орж ирэх гэж байгаа юм байна. Хэзээнээс ашишлаж эхлэх вэ? Энэ аппаратыг ашиглах мэргэжилтэн байгаа юу? Манайд цацраг идэвхт бидисыг шинжлэх үйлдвэр нь хэрэгтэй. Бас хамгаалалт чухал гэж ойлгож байгаа. Энэ асуудлууд шийдэгдсэн үү?

УИХ-ын гишүүн Д. Дамба-Очир

Манай улс элэг, ходоодны хавдар болон бусад хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгд орж байна. Жилдээ хавдраар 4000 хүн амь насаа алддаг. Бидэнд энэ салбарт хийх, өөрчлөх зүйл их байна.