Тэрбишдагва.Д 2018.01.18

Д.Тэрбишдагва: Тьянжин хотод байгаа 10га газраа манай улс өөрийн ААН-үүдээ ашиглуулах хэрэгтэй

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын  төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Манайх 2га газар өгөөд, эргүүлээд БНХАУ-аас Хөх хот, Эрээнд 2га газар өгөх юм байна гэж би ойлголоо. Ингэж байгаа бол харилцан тэгш байх зарчим үйлчлэж байна зөв байна. Гэхдээ харилцан адилхан байх зарчим хугацаа дээр ч гэсэн үйлчлэх ёстой шүү. Үүнд дээр Засгийн газар анхаараарай" гэсэн юм.

Мөн БНХАУ-ын Тежин байгаа 10 га газрын асуудлыг хөндсөн юм. Тэрээр "Шадар сайд Ө.Энхтүвшин энэ асуудлыг эргэж сэргээж хөндөж ярьж, ажил хэрэг болгож байгаад талархлаа" гэв.