Баасанхүү.О 2018.01.18 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: ОХУ-тай холбоотой барилгуудын маргаан ямар түвшинд явж байна?

Өнөөдөр /2017.01.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын  төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.

О.Баасанхүү: АБГББ-ын хороогоос асууя. Нэгэнт л энэ асуудал яригдаж байгаа юм чинь ОХУ-ын өмчлөлийн гэж яриад байдаг орон сууц байдаг. Тэр энэ асуудлаар дамжуулан нэг мөсөн шийдэгдэх боломж байгаа юу? Баянзүрх дүүрэгт хэдэн орон сууц байдаг.

Дээрээс нь Оросод байгаа манайхан өмчөө авч чадахгүй байгаа. Өмчиллийн гэрчилгээ зэрэгт нь асуудал үүсч байгаа гэж ойлгож байна. Мөн Ленин клуб, Орос 3 зэрэг газруудад асуудал яригддаг. Тиймээс гадаадад байгаа өмч хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

О.Содбилэг: Энэ асуудлаар байнгын хороогоор авч хэлэлцье. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуудал биш болохоор бэлтгэлгүй байна.

Х.Бадельхан: Хоёр талын газар адил хэмжээнд байх ёстой. Хятадын тал 3-4 га газар хүсэлт тавьсан. Гэхдээ манайхаас хоёр га газрыг өгөхөөр УИХ-д өргөн барьж байгаа. Нөгөө талаар ӨМӨЗО-ны Хөх хотын ерөнхий консулын харъяа, Замын-Үүдийн консулын газар 1.2 га газар өгсөн. Гэхдээ энэ асуудлыг цаашдаа адил түвшинд болгоно. Манжуур хотод бас консулын газрыг байгуулна гэсэн санал явж байгаа.

Ажлын хэсэг: Хилийн чанадад байгаа Монгол Улсын төрийн өмчийг тоолох ажлын хэсэг байгуулагдсан. Бид энэ жил бүх үл хөдлөх хөрөнгө, өмчийн жагсаалтыг гаргаад, шаардлагатай төсөв, хөрөнгө зэргийг бүгдийг тооцоолж Засгийн газарт танилцуулна.

О.Баасанхүү: Миний асууж байгаа зүйл хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой. Адил тэгш байх зарчмаар манайх 2 га гэж байгаа бол тэд бас 2 га байгаа юу? Тэд яг хэдийг өмчилж байна? Бид бас адилханг өмчлүүлнэ. Үүнийг тодорхой хэлээч. Нэгэнт газрын асуудал яригдаж байгаа учир манайд ОХУ-тай холбоотой барилгуудын маргаан олон жил явж байна. Энэ асуудал ямар түвшинд байгаа талаар ард түмэнд мэдээлэл өгөх хэрэгтэй.


О.Баасанхүү: Би 3 жил хуулийн зөвлөх хийж байсан. Дипломат ёс жаягийг мэднэ. Ялангуяа олон улсын хуулиар хэрвээ ижил төстэй газар өмчилж авбал нөгөө оронд бас ижил байх ёстой. Та нарын оруулж ирж байгаа хуулийг харахаар Хятадын талд 1.2-ыг, өөрсдөдөө 2-ыг өгье гэж байна.  Үүнийг түр хойшлуулаад, нөгөө талд асуудлыг шийдсэний дараа ижил түвшнээр нь оруулж ирмээр байна. 3, 4 гэснийг аймгийн удирдлагууд орон нутгийн газрын байдлыг харж байгаад 2-с дээш өгөх ямар ч бололцоогүй гээд шийддэг. Ингэж пялдагаддагаа боль. Том гүрэн гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ бид яг адилхан зэрэгцсэн зарчмаар явна шүү. Аль ч орон байсан тусгаар улсын хувьд тусгаар бодлогоо бариад явах ёстой.