2018.01.19

Л.Мөнхбаатар: Гэр бүлийн гишүүд гэсэн ойлголтоо тодорхой болгоорой

Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар хуулийг дэмжиж байгаа. Хуулиа хаагдахаас өмнө  гэр бүлийн гишүүд гэдэг ойлголтоо тодорхой болгож оруулаарай. Энэ асуудал бүрхэг байна шүү гэдгийг санууллаа. Мөн хуультай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

Эрхтэн шилжүүлэн суурлгахад манай эмч нар чадварлаг ажиллаж байгаа. Дэмжээд явах хэрэгтэй. Хуулийн төслийн нэр хэр оновчтэй вэ? Зөвхөн донор биш өргөн хүрээтэй яригдаж байгаа.Нэр нь агуулгаа бүрэн илэрхийлэх ёстой. 

Зарим заалт их ерөнхий байна. Ерөнхий зүйлд алдаа их гаргадаг. Тодорхой болгоорой. Гэр бүлийн гишүүнээ тодорхой болгох шаардлага байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга

Хуулийн нэршил дээр 2008 оноос хойш энэ нэрээр явж байгаа. 2016 онд нэршил солиод ороод ирвэл буцаагдах байсан. Гэр бүлийн гишүүдийг  Гэр бүлийн тухай хуулиас иш татаж байгаа. Энэ хуулин дээр өргөн хүрээний ойлголт байгаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Гэр бүлийн гишүүдийг тодорхой болгох хэрэгтэй. Гэр бүлийн хуульд тухайн хүнтэй хамт амьдарч байгаа хүмүүс гэж заасан байдаг. Хууль батлагдахаас өмнө ажлын хэсэг анхаараарай.