2018.01.19

Д.Тэрбишдагва: Чуулган завсарлахаас өмнө Оюутолгойн асуудлаар ажлын хэсэг гаргах хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулган 11 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Тэрбишдагва: УИХ дээр ирц бүрдэх асуудлыг байнга ярьдаг. Сүүлийн үед ирцийн асуудал сайжирсан. Гэхдээ өнөөдөр бол 42 гишүүн гэж байгаа боловч зааланд 20 гаруй гишүүд л сууж байна. Цаашдаа хурал дээр ирээд, үг хэлж байгаа хүнээ баалаад, хуралдаанд суудаггүй хүмүүсийг дууддаггүй асуудлыг арилгахгүй бол загнадаг хүмүүсийн тоо ихсээд байна. Би дуу хоолойгоо хэнээр ч хориулахгүй, төр засгаас гаргаж байгаа шийдвэрийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэдгээ хэлье.

Бид сая утааны асуудал дээр  ажлын хэсэг байгуулаад эрчимтэй ажиллаж байна. Янз бүрээр л шүүмжлүүлж байна.

БИД ЗУУХ ТАРААХ, НҮҮРС САЙРУУЛАХ ТАЛААР ЯРЬДАГ ХҮМҮҮС БИШ.

Дэд бүтцийг сайжруулах, орон сууцжуулах, дагавар хот байуулах зэрэг том асуудлаа хамгийн түрүүнд ярьж байна. Сая бид Сонгинохайрхан дүүрэгт ажилласан. Айлуудын газрыг аваад, барилга байгуулах ажил маш чухал яригдаж байсан.

Чуулган завсарлахаас өмнө Оюутолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулмаар байна. Ажлын хэсэг маш эрчтэй ажиллаж, тодорхой асуудлуудыг сайжруулж, засуулж, эдийн засгийн байнгын хороон дээр явж байсан. Оюутолгойн асуудлыг эргэж ярихгүй бол болохгүй байна. Эрдэнэтийн асуудлаар бид идэвхтэй ярилцаж, дэвшил гаргасан. Үүнийгээ УИХ дээр ярих шаардлага байна. Хувьцааг иргэдэд баталгаатай өгөх юм уу?