У.Хүрэлсүх: Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийг улам ЭРЧИМЖҮҮЛНЭ
2018.01.19

У.Хүрэлсүх: Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийг улам ЭРЧИМЖҮҮЛНЭ

Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. 

 МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газрын энэ оны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталсан. 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирүсийн халдварын тархалтыг хяналтад авах явдал юм.

Тус хөтөлбөрийг 6 төрлөөр, 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн явцын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг бүрэн эхээр нь бүргэж байна. 

Үүний дараа сөрөг хүчин болох АН-ын бүлгийн байр суурийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа. 

АН " Өмнөх Засгийн газруудын хийж байсан зүйлсийг хэт үгүйсгэхж, өмнөх Засгийн газрын хийж байсан хөтөлбөрийн нэрийг солих маягаар хийсэн хөтөлбөрөө цоо шинэ зүйл хийж байгаа мэтээр улстөржүүлж, төрийн ажлын залгамж чанарыг алдагдуулж байна" гэдгийг хэллээ.