Болд.Л Занданшатар.Г Сарангэрэл.Д 2018.01.19 | Сайт: Vip76.mn

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн талаарх олны дунд байгаа эргэлзээтэй асуултад хариулав

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн талаарх олны дунд байгаа эргэлзээтэй асуултад хариулав

УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Бүлгийн дүгнэлт"-тэй холбогдуулан Салбарын сайдаас тайлбар хүслээ.

Тэрээр "Шинжилгээний хийсэн байдал, хадгалалт хамгаалалт, алдаа, алдааны хувь зэрэгтэй холбоотой зүйл байгаа. Энэ бол хүний хувь заяа шүү дээ. Мөн лабратор дээр шударга бус хандсан зүйл байна гэсэн асуудал их ирж байгаа. Энэ тал дээр сайдын хэрхэн ажиллахыг мэдмээр байна. Харвоны эмийн талаар та өглөө тайлбар хийсэн. Энэ мэдэгдлээ одоо хэлээч ээ. Энэ мэдээж хэрэгжиж ёстой.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариулт өглөө

20288 хүн В, С вирусийн эмчилгээнд хамрагдаад явж байгаа. Эмийн хөнгөлөлтөд 9.6 тэрбум төгрөг ЭМДСангаас гаргасан. Элэгний С вирусийн түвшинд 10 эм, В вирусын түвшинд 5-6 эмийг иргэддээ санал болгож, өгч байгаа. Мэдээлэл гарсантай холбогдуулан холбогдох газрууддаа мэдээллийг баталгаажуулах үүрэг өгсөн. АНУ 2014 онд улсын бүртгэлдээ Харвоны эмийг бүртгэсэн юм байна . Харин манай улс 2015 онд бүртгэж, хэрэглэж байгаа. Курс бүрээс нь 210 мянган төгрөгийн хөнгөлж байгаа. В вирусийн эмийн хувьд 60 хувийг нь хөнгөлж байнаа. Харин С, Д ийн вакциныг дэлхий нийт гаргаагүй байгаа. Харин В вирусийн хүнийг вакциныг манай улсын үнэгүй хамруулж байгаа. Д вирустэй холбоотой эмчилгээг бид судалж байна. Дэлхийн улсуудад туршилтууд хийгдээд, бүртгүүлэх гээд явж байгаа юм байна лээ. 

Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт өглөө