Цогтбаатар.Д 2018.01.19 | Яамны хэвлэл мэдээллийн алба

“Мэдээллийн цаг” боллоо

“Мэдээллийн цаг” боллоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 01 дугаар сарын 19-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж ойрын хугацаанд хийгдэж буй томоохон айлчлал, арга хэмжээний талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар болон Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг нэн даруй гаргах асуудал нааштай шийдэгдэж байгааг хэллээ.

Мөн Ганцмодны боомтын тээвэрлэлт өчигдөр өглөөнөөс хэвийн түвшинд очсон, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах “Хөрөнгө оруулалтын судалгааны төв”-ийг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулсан, УИХ-ын дарга М.Энхболдын Вьетнам улсад хийх албан ёсны айлчлал, Н2 буюу богино хугацаанд хөдөлмөр эрхлэх саналыг ГХЯ-наас 2016 оны  зөвлөлдөх уулзалтаар тавьж, хөөцөлдөж ажиллан үр дүнгийн талаар, Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон зэрэг асуудлаар  тус тус мэдээлэв.

“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулав.