2018.01.18

Боловсролын салбар хүүхдийн суурь хүмүүжил, төлөвшилд бодлогын хүрээнд анхаарна

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын салбар суурь хүмүүжил олгох үүргээ умартсан байсан гэдгийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч байна. Боловсролын салбарт ажиллаж байгаа 3400 багш, ажилтнаас үрдсэн үндэсний зөвлөгөөний үеэр энэ асуудал яригдсан юм.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Хүүхэд болгон эрдэмтэн болох албагүй. Гэхдээ хүүхэд болгон хожим нь сайн аав, ээж болох учраас боловсролын системийн сургалтын агуулга дотор нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, эрүүл, ёсзүйтэй байх тал дээр онцгойлон авч үзэх шаардлагатай байна.