2018.01.22

Эрдэнэтийн 51 хувь төрийн мэдэлд бий юу?

Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа монголын төрд байгаа юу гэх асуулт хөвөрч эхлээд байна. Тус хувьцааг 2 хувааж Төрийн өмчийн хороо, Сангийн яамд хуваарилаж байсан удаатай. Түүнчлэн төрийн мэдлилйн 51 хувийг барьцаанд тавьж их хэмжээний өр төлбөр, олон улсын арбитрын шүүхийн шатанд ч яригдаж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрдэнэтийн 51 хувийг байхгүй гэж ойлгож болно. Хадгаламж банк Шуудан банкийг авсан учраас төрийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага гарсан. Тэгснээр Стандарт банкнаас 120 сая долларыг авсан. Энэ доллараас тодорхой хэмжээгээр төлөөд явж байхад нь шинэ захиралууд хувийн компанид төрийн өмчийн баталгаа гаргаж өгсөн нь буруу гээд гэрээг хүчингүй болгосон. Үүнээс болоод олон улсын шүүхэд хандсан. Нөгөө талаасаа Хадгаламж банк дампуураад Төрийн банк болчихсон. Одоо нэг бол Төрийн банк төлбөрөө төлөх ёстой, эсвэл Эрдэнэт төлбөр төлөх ёстой болсон. 51 хувь, 49 хувь гэдэг бол бичгин дээр байж болно. Асуудлын гол нь барьцаалагдчихсан байна.