2018.01.23

2017 онд иргэдээс 200 гаруй нэхэмжлэл гаргаснаас 96 нь шүүхээр шийдвэрлэгдсэн

НИТХ-ын дарга С.Амарсайхан EagleTV телевзийн Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлэгч оролцож цаг үеийн асуудлаар ярилцжээ. Тэрээр НИТХ-ын даргаар томилогдоод 3 сарын хугацаа өнгөрсөн байна.

С.Амарсайхан: Хийх ажил их байна. Шийдэх асуудал олон байна. Хийж болох ажлуудыг нь цаг хугацаа алдахгүйгээр шийдэх тал дээр анхаарч ажиллаж байна. Цаашдаа ч асуудлууд тасрахгүй. Тэр олон асуудлыг шийдээд явъя гэсэн зорилготой байна.