Л.Энхболд 2018.01.23 | Сайт: Vip76.mn

Уул уурхайн өлгий нутгийнхан татвар нэмсэнд бухимдалтай байна

УИХ-ын гишүүн Л.Энхболд өнгөрсөн долоо хоногт тойргийнхоо иргэдтэй уулзалт хийжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Баян-Овоо, Номгон сумдаар явж, иргэдийн санал, хүсэлтийг сонсон, УИХ-ын намрын чуулганы хугацаанд шинээр батлагдсан хууль, тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Өмнөговь аймаг бол уул уурхайн бүс нутаг. Тиймээс ч иргэдээс уул уурхай дагасан зам, тоосжилт, малын бэлчээрийн даац, худаг усны хомсдлын асуудлаар хамгийн их санал ирж байлаа. Түүнчлэн эдийн засаг хүнд байгаа энэ үед зарим татварыг нэмсэн, тэтгэврийн насыг цаашлуулсан байдалд иргэд бухимдалтай хандаж байгаагаа илэрхийлжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Энхболд: "Монгол Улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор 2016 оны есдүгээр сараас эхлэн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ярьж эхэлсэн. Тухайн үед татвар нэмэх асуудал хөндөгдөж эхлэхэд би эсрэг байр суурьтай байгаагаа хэлж байсан. Миний байр суурь хэвээрээ. Хувь хүний орлогын албан татварт цөөхөн хүн хамрагдаж байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл манай тойрогт уул уурхайн салбарынхан үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн салбарынхны дундаж цалин 2.3 сая төгрөг байдаг. Тиймээс 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүст Хувь хүний орлогын албан татварын нэмэгдэл хамаарна гэдэгт нь уул уурхайн салбарынхан бүхэлдээ хамаарчихаад байна" гэсэн юм.

Уулзалтад ирсэн ахмад настууд

 

Ахмадын сувилалд шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөв.

Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хамт олонтой хамт

 

Орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Орон нутагтаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргаж буй Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцав.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn