Д.Сарангэрэл 2018.01.24 | Телевиз: МОНГОЛ TV

Эрүүл мэндийн даатгалын санд цахим системийг нэвтрүүлэх нь тал бүрийн ач холбогдолтой

Энэ сараас эхлээд Эрүүл мэндийн даатгалын сан Эрүүл мэндийн яаманд шилжиж байна. Тэгвэл дэлхийн эрүүл мэндйин байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахын тулд хүн төвтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог төлөвшүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын санг зүй бусаар ашиглах явдлаас сэргийлэхийн тулд цахим систем чухал ач холбогдолтойг онцоллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд сангийн хуримтлалыг 2, 3 дахь шатанд биш анхан шатлалын эмнэлэгт чиглүүлбэл хүн бүрт шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Хувь хүн, байцаагч нар очиж биеэ шалгахаас илүүтэй цахимжуулж, цахим хяналт тавих нь илүү үр дүнтэй гэсэн гадны улс орны практик байгаа учраас миний бие эрүүл мэндийн даатгалын санг хөнгөлөлттэй үнийн түвшинд ч тэр, улсын өмчийн эмнэлгийн түвшинд ч тэр, хувийн эмнэлгүүдийн түвшинд ч тэр санхүүжилтаа эргэж шалгадаг байх чиглэлд цахимжуулах нь илүү үр дүнтэй байх нөхцөл бололцоог бүрдүүлнэ. Энэ үйл ажиллагаа эхэлсэн.