Д.Сарангэрэл 2018.01.24 | Телевиз: МҮОНТВ

Д.Сарангэрэл: Иргэд эрүүл мэндийн асуудлаас болж санхүүгийн дарамтанд ордог байдал багасна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл MNB телевизэд ярилцлага өгчээ. Засгийн газрын 100 хоногийн дотор хийсэн ажил бүтээлийн талаар салбарын сайдууд ярилцлага өгч байгаа юм.

Д.Сарангэрэл: Хэдийгээр гурван сар гэдэг богино хугацаа ч гэсэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, ажил амжуулж болдог хугацаа. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн салбарт нь хариуцуулах, бие дааж ажиллуулах шийдвэрийг гаргаж, УИХ дэмжсэн. Өнөөдөр эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч төвтэй, иргэддээ үйлчилдэг байх боломж бүрдлээ. Энэ бол 100 хоногийн хугацаанд хийсэн хамгийн том ажил. Эрүүл мэндийн даатгалын сан бие дааж үйл ажиллагаа явуулснаар эрүүл мэндээсээ болж санхүүгийн дарамтанд ордог байдлаас иргэдээ хамгаална.