Б.Дэлгэрсайхан 2018.01.25 | Сайт: Vip76.mn

Б.Дэлгэрсайхан: Манай улсад байгаа гадаадын Дипломат болон Консулын газрууд хуулийн дагуу газраа яаж ашигладаг вэ?

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Олон улсын гэрээгээр хоёр улсын нутаг дэвсгэр дээр тухайн улс өөрийнхөө консулын газрыг барьдаг тодорхой хугацаагаар ашигладаг талаар ард түмэнд зөв мэдээллийг Гадаад харилцааны яам өгөх хэрэгтэй. Иргэд буруу ойлголттой байна гэсэн санал хэлж, асуулт асуулаа.

Газрыг тусгай хэрэгцээнд авах Байнгын хорооны саналыг дэмжиж байна. Эхлээд 4 га байснаа 2 га болсон. Гадаад яамныхан зөв тайлбар өгөхгүй бол, Монголын газар нутгийг худалдчихлаа гэсэн ташаа мэдээлэл гараад байна.

Олон улсын гэрээгээр хоёр улсын нутаг дэвсгэр дээр өөрийнхөө консулын газрыг барьдаг тодорхой хугацаагаар ашигладаг талаар ард түмэнд зөв мэдээллийг гадаад яам өгөх хэрэгтэй. Замын Үүдэд  Хятад улсын Консулын газар байгуулагдаад 4 жил болж байна. Бас үр дүнгээ өгч байгаа.

Газар ашиглагдах асуудал хууль журмын  дагуу шийдэгдвэл Консулын газрын байраа барья гэж байгаа. Зарчмын хувьд зөв талаас нь тайлбар өгөөч ээ.

Энд газар олгоно гэхээс илүү ашиглуулна гэж ойлгох хэрэгтэй. 

Гадаад харилцааны яамны төлөөлөл: Монгол улс нэгдэн орсон Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай консулын конвенцийн дагуу улс орнууд нөгөө улсынхаа дипломат болон консулын төлөөлөгчийн газарт үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь ашиглагдах газар болон барилга байгууламж барихад нь бүх талын дэмжлэг  туслалцаа үзүүлнэ гэсэн ОУ-ын эрх зүйн зохицуулалт байдаг.

Энэ дагуу манай Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтаар 16-р зүйлийн дагуу гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчид олгох газар нь улсын тусгай хэрэгцээнд байна гэж заасан. Үүнийг Барилга хот байгуулалтын яам саналаа боловсруулж оруулдаг.

Энд газар олгоно гэхээс илүү ашиглуулна гэж ойлгох хэрэгтэй. Улсын их хурлын тогтоолын төсөл батлагдвал газрыг ашиглуулах тал дээр гэрээ хэлэлцээрийг Хятадын талтай дипломат харилцаагаар тохиролцож шийдэх ажил явагдана.