2018.01.25

А.Сүхбат: Хөшигийн хөндийд Олон улсын чөлөөт бүс байгуулах боломжтой юу?

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат

Олон улсын нисэх онгоцны буудал Хөшигийн хөндийд хамгийн сайн баригдаж байгаа. Хамгийн сайхан газар байршиж байна.Олон улсын онгоцны буудлыг түшиглээд Олон улсын чөлөөт бүс байгуулах боломжтой юу?

Боломжтой бол яаж авч хэрэгжүүлэх вэ?

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

Хөшигийн хөндийн тохижилттой холбоотой төлөвлөгөө гарсан.. Нийслэл хотын төсөвт тусгасны дагуу төлөвлөлтөд өөрчлөлт ороод ажил хийгдэж байна.

Чөлөөт бүс байгуулахад нээлттэй. 

12,000 га газрыг зөвшөөрсөн. Нийт 4000 га газар зөвшөөрөл авсан давхацсан айл байгаа. Энэ асуудлыг холбогдох газрынхан шийдэхээр ажиллаж байна.