Баасанхүү.О 2018.01.25 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Энэ хуулийг бүхлээр нь шинэчлэх шаардлага байсан уу?

 Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн энэ хуулийг бүхлээр нь шинэчлэх зайлшгүй шаардлага байсан уу? Нэг нам гарч ирээд, нэг хууль өөрчилдөг энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэсэн шүүмжлэлтэй байлаа.

Яагаад 2009 оны хууль 9 жил ч хүрээгүй бүхлээрээ өөрчлөгдөх болчих воо. Засаж сайжруулах зүйл байлгүй яахав. Бүхэлд нь өөрчлөгдөхөөр мөнгө төгрөг яригдана.

Тооцоогоо гаргасан уу? Хуулийг яагаад өөрчилж байна вэ?  Хүний нөөц болон бусад зүйл дээр ямар өөрчлөлт гарах вэ? Нэг нам гараад нэг хууль өөрчилдөг. Ачааг нь ард түмэн үүрдэг.

Хэний бизнес энд яваад байна. Хэр судалгаатай орж ирж байгаа хууль вэ?

О.Баасанхүү гишүүний асуултанд ажлын хэсгээс цаасан бүртгэлд суурилсан нөхцөл байдлыг онлайнд шилжүүлэх шаардлага гарч ирсэн. Бүртгэлийн мэдээллийн сан маш нууцын зэрэглэлтэй байдаг. Одоогийн хуулинд маш ерөнхий заасан байдаг. Энэ нөхцөл байдлаас болоод иргэдэд шуурхай үйлчилхэд асуудал гардаг. Хүн бүрийн гар утас ТҮЦ машин болно. Нээлттэй мэдээллээс лавлагаагаа авах боломжтой болно. Зардал буурна. Онлайнд шилжсэнээр хэмнэгдэнэ гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдож

Сүртэй зардал нэмэгдэхгүй. Иргэний үнэмлэх гэдэг юм чинь 2012 оны сонгуулийн өмнөхөн шинэчлэгдсэн. Гадаад паспортыг 2015 онд өөрчилсөн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү шалихгүй зардал гэдгийг би ойлгодоггүй. Зардал бол зардал ш дээ. Тооцоо судалгаагүй, тодорхой бус ийм хууль оруулж ирж болохгүй.