Ё.Баатарбилэг 2018.01.25

Ё.Баатарбилэг: Авто машины дугаарын солих ямар шаардлага байгаа юм бэ?

Ё.Баатарбилэг: Авто машины дугаарын солих ямар шаардлага байгаа юм бэ?

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Улсын бүртгэлд хамгийн том дата үүссэн гэж их ажил хийсэн мэтээр ярьж байна. Энд л хамгийн том мэдээллийн дата байх ёстой угаасаа. Тиймээс үүнийг амжилт мэтээр ярих нь зохисгүй. Харин мэдээлэл яг үнэн, бодит уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Энэ нилээд учир дутагдалтай байдаг" хэмээн УБОӨЕГ-ийн дарга Р.Содхүү хандан хэлсэн юм. 

Мөн тэрээр дараах асуудлуудад хариулт авлаа.

Ё.Баатарбилэг: Хуулийн төсөл батлагдсанаар Энэ хуулийн төслөөр орон тоо нэмэгдэх үү? 

УБОӨЕГ-ийн дарга Р.Содхүү: Хууль батлагдсанаар ямар орон тоо нэмэгдэхгүй. Төсвөөс зардал гарахгүй.

Ё.Баатарбилэг:  Хууль зүйн сайдаас мөн асууя. Авто машины улсын дугаарыг зайлшгүй өөрчлөх шаардлага өнөөдөр байгаа юу? Гадаад зорчиход хүндрэлтэй байдаг гэж тайлбарлаж байгаа. Монголоос машинтайгаа гадаадад зорчих нь элбэг байдаг гэж бодохгүй байна

Хууль зүйн сайд Ц.Нямдорж: 2008 онд хуульд өөрчлөлт оруулаад авто машины дугаар, элдэв юмыг Зам тээврийн яам руу аваад явчихсан юм. Одоо тэр чиглэлээр л цаад талын бизнес явж байгаа байх. Би энэ асуудлаар Зам тээврийн яамнаас мэдээлэл авсан. Мөн би цагдаад үүрэг өгсөн. Албадаж дугаар өөрчлөх бол огт оролцож болохгүй  гэж хэлсэн. Манайхан нээх сүртэй машинаар гадагшаа явж байгаа зүйл байхгүй ш дээ. Үүний төлөө үүнийг сольж болохгүй гэдэг байр суурьтай байгаа.