2018.01.25

Д.Эрдэнэбат:Энэ хуульд дэвшил харагдахгүй байна

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Хуулийг дэмжиж байна. Харамсалтай нь энэ хууль шаардлага хангахгүй байна. Засаж, сайжруулж орчин үеийн техник, технологийг ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.

Улсын бүртгэлийн Ерөнхий хууль биш л дээ. Улсын нэгдсэн бүртгэлийн тухай асуудал. Иргэд, эд хөрөнгийн тухай захиргаа, зохион байгуулалтын талаар яриад явчихлаа. Энэ хуулийг эргэж харах хэрэгтэй. Тоон технологи өндөр хөгжиж байгаа үед Улсын нэгдсэн бүртгэлд хүн төрөхөөсөө эхлээд бүх л амьдралын турш нэг л системтэй, итгэлцэл дээр явах хэрэгтэй.

Энэ хуулийг гаргах хэрэгтэй. Харамсалтай нь энэ хууль шаардлага хангахгүй байна. Хуучнаараа баахан байцаагч, улсын бүртгэгч нарыг гаргаж ирж болохгүй. Иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл нэг л бүртгэгчтэй байна.

Сонгуулийн үеэр иргэний бүртгэлтэй холбоотой маш их будлиан үүсдэг. Энэ асуудлыг хуулиараа шийдэхгүй юм уу?

Хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хууль. Гэхдээ шинэ технологийг ашиглах хэрэгтэй.

Ажлын дэд хэсэгтээ шинэ технологи, онлайн мэддэг залуучуудыг оруулах хэрэгтэй.