2018.01.25

Эхний ээлжинд 20 км төмөр зам, авто зам, эрчим хүчний шугам татна

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс Чөлөөт зах зээл нэрийн дор шатахуун импортлогч монполь хэдэн компанийн ая тухыг хангаж ирсэн. Энэ байдлыг зогсоож гадаадад цоргоо нэмэгдүүлж, дотооддоо ч боловсруулах үйлдвэртэй болж, жинхэнэ утгаар нь чөлөөт зах зээлийг хөгжүүлэх цаг болсон гэж нийгмийн бүх талуудын зүгээс хөндөж эхлээд байна. Тэгвэл өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаас нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг гаргалаа.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Бид судалгаа хийгээд дараа жилээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Түүнтэй уялдуулаад эхлээд төмөр замын асуудал, тэр тусмаа авто замын асуудлыг маш яаралтай шийдэх шаардлагатай. Дотоодын нөөц боломжоо ашиглаад Улаанбаатар төмөр зам дээр хийж, хямд хийх бололцоотой.