2018.01.25

А.Сүхбат: Шаардлага хангаагүй байранд архивын бичиг баримт хадгалж байна

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна.

 УИХ-ын гишүүн А.Сүхбат

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Манай улсын 21 аймгийн 5 аймгийн Бүртгэлийн газар актлагдсан байранд үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Төв аймаг.

Чийгтэй, хана нь нурсан шаардлага хангаагүй газарт архивын бичиг баримт хадгалагдаж байна. Төв аймгийн хувьд Бүртгэлийн газрын байрны төсвөө  өнгөрсөн онд төсөвт суулгуулсан. Энэ жил барилга баригдана.

Бусад 4 аймгийн Бүртгэлийн газрын байрны асуудалд анхаарлаа хандуулаарай.