Б.Бат-Эрдэнэ 2018.01.26

Б.Бат-Эрдэнэ: Цахилгааны шөнийн тариф бодит байдал дээр ХЭРЭГЖИХГҮЙ байна

Б.Бат-Эрдэнэ: Цахилгааны шөнийн тариф бодит байдал дээр ХЭРЭГЖИХГҮЙ байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эрчим хүчний үр ашиг" хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  Б.Бат-Эрдэнэ эрчим хүчний салбартай холбоотой хэд хэдэн асуудлаар сайдаас тодрууллаа. 

УИХ-аар байгуулагдсан утааг бууруулах ажлын хэсгийн хүрээнд бид СХДБГД гээд нилээд хэдэн газруудаар явж ажилласан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар шөнийн цахилгааны үнийг тэглэх чухал шийдвэр гаргасан. Энэ хүрээнд нилээд ажлууд хийгдэх ёстой. Миний ойлгож байгаагаар 60 гаруй тэрбум төгрөг суусан байх ёстой. Үүнийг Сангийн яам эргүүлэн татах гэж байгаа гэсэн сураг байна. Энэ ямар учиртай юм бэ?

Мөн Тавдугаар цахилгаан станцыг ажлыг хойшлуулж байгаа гэсэн. Тэгэхээр энэ шинэ эх үүсвэрийг хаана байгуулах вэ? Цаашилбал сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр ямар бодлого барьж байна вэ?

Мөн Эрчим хүчний нүүрснээс дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг энэ технологи манайд байгаагаас өөр технологийн дэлхийд байна уу? Энэ талаас нь үзэж судалж байгаа зүйл байна уу?

Хуучин тогтолцооны үед машин үйлдвэрлэлийн тогтолцоо нилээдхөгжсөн байсан гэж үздэг юм байна лээ. 17 томоохон машин үйлдвэрийн завод байсан юм байна лээ. Одоо ганц үйлдвэр үлдсэн. 4-р цахилгаан станцын гол гол тоног төхөөрөмжүүдийг тэнд хийдэг. Ж.Эрдэнэбатын засгийн газрын үед дотоод үйлдвэрлэл, үйлчилгээг худалдан авах тухай чухал шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлээгүй төрийн албан хаагчдад хатуу хариуцлага тооцож байхаар шийдвэр гарч байсан. Гэтэл өнөөдөр хэрэгжихгүй байна. Үүнийг цаана Худалдан авах хуультайгаа холбоотой байна уу? Гэж харж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуллаа

Гэр хорооллын 21  мянга өрхийн 4квт -ийн цахилгаанаар хангаж ажил хийгдэж байгаа. Үүн дээр санхүүгийн хүндрэл учрахгүй эгж үзэж байгаа. ТЭЦ5 ийн хувьд өнгөрсөн оны 5 сард концессын гэрээнд гарын үсэг зурсан Солонгос, Герман, Францын компаниуд нь гараад явчихсан юм байна лээ. Манай яамд 10 сард мэдэгдсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагч нь гараад явчихсан байгаа.