2018.01.26

Монгол Улс, БНПУ нийгмийн даатгалын салбарт хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Засгийн газар болоод БНПУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулж, Варшав хотноо талууд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Ингэснээр хоёр улсын иргэд тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээ харилцан тооцуулах боломжтой болж байна.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Энэ гэрээнд гарын үсэг зурж, баталгаажсанаар манай залуучууд Монгол Улсдаа ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа,  Польш улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа хоёрыг нийлүүлж, тэтгэврээ тогтоолгох боломж бүрдэж байна. Ногдох тэтгвэрээ манай талын даатгалаас авна. Польш улсад ажиллаж, тухайн улсын нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн ногдох тэтгэврээ Польшийн сангаас авах шийдвэр гарсан.