2018.01.26

Өрхийн эрүүл мэндийн төвүүд зөвхөн харьяаллын дагуу хөнгөлттэй эмийн жор бичнэ

Хөнгөлөлттэй эмийг авахын тулд иргэд 1-2 өдөр урт дараалалд зогсдог байсныг таслан зогсоож, эмийн жорыг өдөр бүр бичиж байхыг Эрүүл мэндийн яам үүрэгдсэн. Үүний дагуу өрхийн эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмч нар хөнгөлттэй эмийн жорыг өдөр бүр шаардлагатай өвчтөнд бичиж эхэлсэн ч эмийн сангуудын хувьд урьдын адил цөөн хоног үйлчилдэг хэвээр байна. Тун удахгүй эрүүл мэндийн даатгал цахим системийг ашигладаг болно. Игэснээр эмийн сангийн ачаалал багасна гэдгийг мэргэжлийн хүн хэлсэн байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд: Хөнгөлттэй эмийг иргэддээ чирэгдэлгүй олгоход учраад байгаа бэрхшээлүүдийг залруулах чиглэлд өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Ер нь бол гуравдугаар сараас эхлээд жигдрэх нөхцөл байдал руу очино. Эрүүл мэндийн даатгалын сан цахимжуулах үйл ажиллагаа руугаа орсон. 3 сарын 31-нд жигдрэх мэдээлэл байна. Тиймээс нэгдүгээр улиралаас эхлээд хөнгөлөлттэй эм бичих, худалдан авах чиглэлд доголдол гардаг асуудал засарна гэдэгт итгэлтэй байна.